Осакагийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 23-ны өдөр Японд эхэлнэ. Энэхүү тэмцээнд дэлхийн 94 орны эрэгтэй 307, эмэгтэй 227, нийт 534 жүдоч оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгөөд байгаа аж. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй 4, нийт 14 жүдоч зодоглох юм байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, “Их мастерс”-ын аварга Д.Сумъяа зодоглоно. Д.Сумьяа дэлхийн аваргыг өнжсөн тэрээр “Бага дэлхийн аварга”-д өрсөлдөхөөөр болсон байна.
Осакагийн “Их дуулга”-д оролцох жүдочид
Эрэгтэй
60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд
66 кг-д Г.Хэрлэн
73 кг-д Г.Одбаяр
81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн
90 кг-д Г.Алтанбагана,
-100 кг-д Л.Отгонбаатар
+100 кг-д Н.Түвшинбаяр, ОУХМ О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
48 кг-д М.Уранцэцэг
52 кг-д Л.Сосорбарам
57 кг-д Д.Сумъяа
63 кг-д Б.Ганхайч