Мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж нэг ч ялагдаагүй яваа МУГТ Э.Цэндбаатарын дараагийн тулаан дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-д болох тов гарсан байсан. Харин түүний өрсөлдөгч Дэлхийн боксын чансаагаар 8-т эрэмблэгдэж Тажикстаны Мухаммед Якубов тулаанаас татгалзсан шийдвэрийг гаргажээ.
Харин манай тамирчин шууд WBC аваргын бүсний төлөө дөрөвдүгээр сард багтаан оргил тулаанд оролцохоор болжээ. Э.Цэндбаатарын хувьд 14 ялалтынхаа зургаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан ба Дэлхийн чансааны 16 дугаар байрт эрэмблэгдэж байгаа.
