Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болж, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн. Даян аварга Н.Батсуурь Цагаан сарын барилдаанд барилдах хүсэлтэйгээ илэрхийлж, эрхийг нь хангаж өгөхийг МҮБХ-ноос хүссэн юм.
Тэргүүлэгчдийн хурлаар тодорхой шийдэлд хүрэлгүй таржээ. Улмаар нөгөөдөр буюу баасан гаригт хоёр талын бөхчүүдийг оролцуулан хуралдахаар шийдвэрлэжээ.