Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Мөнхийн нөхөрлөл гэж үгүй, мөнхийн ашиг сонирхол л гэж бий

 

Мөнхийн нөхөрлөл гэж үгүй, мөнхийн ашиг сонирхол л гэж бий гэдэг үг улстөрчдийн дунд яригддаг. Үнэхээр ч тэднийг нөхөрлөл, улстөрийн үзэл баримтлал нэгтгэхээс илүү ашиг сонирхол нь нэгтгэж, бас холдуулж байгааг бид өнөөгийн эрээн цоохор нийгмээс харж байна. АН хэмээх Монголын хамгийн том сөрөг хүчин хэдэн хэсэгт хуваагдаж, хуучны лидер, партизанууд, гудамжны жагсагчаас нөлөөллийн улстөрчид болсон анхдагчид амь амиа бодоод алга болцгоолоо. Ардын баатар нь хүртэл аавынд ачигдсан энэ үед АН-д итгэх итгэлийг тэд өөрсдөө үгүй хийсэн.
Юутай ч АН эзэнгүй болоод удаж байна. Хэн дуртай нь АН-ын дарга болох гэж оролдож, мөнгөөр хүртэл хуу салхи дэгдээж үзсэн. Тэгвэл өдгөө АН ямар ч байсан жинхэнэ шинэ даргаа сонгохоор зэхэж буй гэх. Дээд шүүх бүртгэх эсэх нь дараагийн асуудал. Харин Үндэсний хэмжээний АН-ын хувьд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэтэй дүйцэх лидер л АН-д хэрэгтэй байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар намын даргад өрсөлдөж буй. Энэ цаг үед АН-ын дарга асан С.Эрдэнэ “Женко урвагч түүний троллууд АН-ын Нийслэлийн дэд дарга Д.Энхтуяаг Х.Баттулгын (Жонхуу) үнэнийг хэлсэний төлөө харлуулж гүтгэж бүх л хэлбэрээр дайрлаа. Тэр 800 хятадыг орж ирэхэд Женко чинь МУ-ын ҮАБЗ-ийн дарга Ерөнхийлөгч байсан. Хэн нь эрх мэдэлтэй байсан бэ жонхуунууд аа” гэсэн юм. Монгол Улсад 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяаг холбоотой гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсанаас энэ бүхэн үүдэлтэй. Учир нь Д.Энхтуяа АН-ын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдсөнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн юм. Харин уншигч та тэднийг эрх ашиг нэгтгэж байх үеийн зургийг харж байна. Тэдний зураг хамтдаа байвал бүхнийг ялна гэдэг итгэл дүүрэн үеийнх.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!