Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Наадмын нээлт, хаалтыг ГУРВАН НАЙРУУЛАГЧ хамтарч дэглэнэ

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадмын Eрөнхий найруулагчаар ажилласан гурван найруулагч хамтарч, найруулахаар болжээ.

Баяр наадмын зохион байгуулах хорооны тавдугаар сарын 7-ны өдрийн хурлаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулах санал гаргасан нь дэмжигдсэн байна. Харин Сүхбаатарын талбайд болох урлаг, соёлын арга хэмжээг Нийслэлийн Соёл урлагийн газар удирдан, зохион байгуулах юм байна.

Найруулагч нарын хувьд,

Н.Наранбаатар 2016, 2017, 2018 онд, Г.Цоггэрэл 2019 онд, Б.Баатар 2020 онд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай.

Энэ жилийн наадамд 1024 бөх барилдах бөгөөд наадмын комисс ажилдаа орсныг Ерөнхий сайд энэ долоо хоногт мэдэгдсэн билээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!