Мэдээ Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Найз охиноо хэвтэрт ортол зодож байсан “МТ” группийн эзний отгон хүү Г.Содбаярын ах Г.Дашням нэр дэвшинэ

“МТ” бензин түгээгүүрийн эзэн ноён Б.Ганзориг Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Тэрбээр Магнай, Дашням, Содбаяр хэмээх 3 хүүтэй. Гэтэл бага хүү Г.Содбаяр нь Монголд төрж, ОХУ-д өсөж, Швейцарт сурч, Лондонд их сургууль төгссөн ч хүмүүжил нь зэрлэг, доголдолтой гэдгээ нийтэд харуулаад амжсан.
Тодруулбал, Г.Содбаяр модель Ю.Кундыз хэмээх бүсгүйг зодсон гэж байсан ч сүүлдээ өөрийгөө хаацайлж буруугүй мэтээр хэвлэлд ярилцлага өгсөн. Харин энэ талаар нүцгэн зургаа урлагийн бүтээлийн хэмжээнд үнэлүүлдэг, фитнессээр хичээллэж, йога хийдэг Ю.Кундыз гэх бүсгүй өөрийнхөө цахимд ийнхүү бичсэн байлаа. Одоо тэгвэл түүний дунд ах Г.Дашням улс төрд хүчээр түрэмгийлэн орж ирлээ. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвших мандатаа авсан Г.Дашням 2021 оны намар гэнэт л МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ы Удирдах зөвлөлийн гишүүн, СДМЗХ-ы Дэд Ерөнхийлөгчийн суудалд тухласан.
Ингэхдээ ямар нэг анхан шатны намын үүрт ганц ч өдөр ажиллаагүй, тэр бүү хэл намд элсэх өргөдөл МАН-ын дүрмийн дагуу өгсөн эсэх нь ч тодорхойгүй гэнэ, Харин МАХН-ын 30 хувийн квот гэгчээр МАН-д “тооноор орж ирсэн нь” энэ аж. Хачирхалтай нь Г.Дашням МАХН-д ч мөн гишүүн байгаагүй бөгөөд тус намын байрыг ч хаана байдгийг бараг мэддэггүй байсан гэх. Өөрөөр хэлбэл Г.Дашням улс төрийн “А” ч мэдлэггүй гэсэн үг. Ганц хоёрхон жишээ дурдахад ийм байна. Аав нь улс төр, нийгмээс ч нууцлаг байдаг Г.Дашнямын хувьд ийнхүү гишүүн болохоор улайрчээ. Гэхдээ дүүгийнх нь авираас харвал хаа сайгүй халамцуу явдаг Г.Дашням яавч олигтой нэгэн биш бололтой‼️⁉️
Үргэлжлэл бий

Санал болгох

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Монгол Улсын Их сургуулийн номын санд Хятад номын танхим нээлтээ хийлээ

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!