Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

НДШ-ийг хоёр хувиар нэмэхгүй байх хуулийн төслийг ДЭМЖЛЭЭ

Чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Ингээд байнгын хорооны саналаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлаалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа.

Санал хураалтад 61 гишүүн оролцож 46 гишүүн дэмжиж, 75.4 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг нийт хоёр хувиар бууруулах асуудлыг тусгасан байна.

Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!