Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд НМХГ-ын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор 10471, хүнсний үйлдвэр 27, эмийн сан 506, бусад 83 нийт 11087 газарт хяналт шалгалтыг хийлээ. Мөн цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, санамж, зөвлөгөө өгч, 6860 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүллээ.
Захирамжийн хүрээнд спиртийн өндөр агууламжтай /18 хувиас/ дээш архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна
Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 1114 зөрчлийг илрүүлж, 568 буюу 50.9 хувийн үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажиллаагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, байгууллагын зүгээс тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хяналт шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 27 иргэний үйл ажиллагааг зогсоосон./Гар утас,цахилгаан бараа,алт мөнгөний дархан лангуу 3, дугуй засвар 7, ТҮЦ 8, барилгын материалын дэлгүүр 4, хоолны газар 4,сувиллын газар 1/
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 24 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 7 албан шаардлага хүргүүлж, 7 хуулийн этгээд, 6 хувь хүнд нийт 8.050.0 мян/төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, 19 аж ахуйн нэгж, 4 иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 51 нэр төрлийн 356 ш, 638068 мян/төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.