Гольф тоглож, Асемд л зуныг өнгөрөөдөг А.Хаянхярваа мэргэжлийн бус гольфчдын тэмцээнд хүртэл оролцоод амжсан. “Камертон”-оос Болд, “Номин талст”-аас Хаянаа нарыг л томчуудын эргэн тойронд эргэлдэж, эдийн засгийн амжиргаагаа дээшлүүлдэг гэх яриаг батлах мэт тэрбээр МСS-ийнхэнтэй ихэд ойр дотно байдаг. Ямарсайндаа л гольфт хүртэл орж, Aсемд л өдрийг өнгөрөөж байх вэ дээ. Ингэж хичээснийх MCS-ийнхний эхнэрүүдтэй хүртэл эхнэрээ ойртуулаад авсан. Харин саяхны нэгэн өдөр, жинхэнэ эхнэрээ дагуулж явах ёстой “Татар”-тай үдэш Хаянаа VIP хаалгаар ганцаар гарч, буцаж ирэхдээ эхнэрээ биш өөр эмэгтэйг дагуулсаар орж одсон юм. Уг нь нэгэн үеийнхний хувьд Татар дээр л ханьтайгаа бут авахгүй бол өөр хэнтэй доргих билээ. Гэтэл энэ үдэш ганцаар яваа эрхэмүүд олон харагдсан. Эр нь ч, эм нь ч эхнэргүй, эсвэл нөхөргүй яваа харагдсан. Магадгүй эхнэр, нөхрүүд нь өөр газар найз нөхдөөрөө, хамт олноороо доргиж байсныг үгүйсгэхгүй л дээ. Нөгөө талаар амьдралд бас нэгнээсээ паус авмаар үе байдаг л юм даа.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ