УИХ-ын гишүүн, бүр сайд ч хийж явсан энэ нөхөр Монголд анх удаа нохойн хөшөө барьчихсан гэж байгаа. 4 тэрбум төгрөгөөр нохойн хөшөө барьсан гэгддэг Б.Батзориг өөрийгөө өмөөрөхдөө “Чулуун овооны тойрогт банхар, арслангийн хөшөө барьсан нь их учиртай. Манай Баянзүрх дүүргийн шүтээн нь цагаан арслан. Харин Баянзүрх хайрхны савдаг нь нохой. Тиймээс Нацагдорж хамбатай ярилцаж байгаад ард иргэдээ муу муухай юмнаас хамгаалах, нөгөө талаасаа хотын өнгө үзэмжинд нэмэр болох зорилгоор тэр хөшөөг барьсан. Шүтээн талаас нь харвал их чухал зүйл. Их өндөр төсвөөр барьсан гэж хүмүүс ярьдаг. Яг үнэндээ 280 сая төгрөгөөр л бүтээсэн. Тэр хөшөөг барьсны дараа судалгаа гаргаж үзсэн л дээ. Ер нь тэр хөшөө барьснаас хойш манай дүүрэгт гэмт хэрэг, хүүхдийн эндэгдэл буурсан байна лээ. Би барьсан шүтээн, хөшөөнийхөө тухай тэр бүр ярьдаггүй. Харин энэ удаа та асуусан учраас ярьчихлаа” хэмээсэн удаатай.