Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат короновирусийн халдвар авсан байна. Мөн түүний эхнэр Д.Оюунцэцэгээс халдвар илэрсэн гэв.
Нэр дэвшигч өчигдөр Булган аймагт уулзалттай байсан боловч уулзалтаа цуцалж яаралтай онгоцоор Улаанбаатарт ирж шинжилгээ өгсөн байна. Түүний шинжилгээний хариу шөнө 24 цагийн орчимд гарчээ.
Сүүлийн өдрүүдэд тэрбээр Сэлэнгэ, Эрдэнэт, Дарханы иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулсан.
Ирэх даваа гаригт нэр дэвшигчдийн мэтгэлцээн болно. Одоогоор мэтгэлцээн хойшилж магадгүй гэсэн мэдээлэл байна.