Амьдрал Мэдээ

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэдэд усан бассейны эрх бэлэглэжээ

Улиастайд төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж 560 гаруй иргэн оролцож үйлчилгээ авчээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн Орон нутгийн  өмчийн газар, Статистикийн хэлтэс, “Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, “Очир илт” ӨНӨААТҮГ, Баруун бүсийн худалдааны төв, “Алтай Улиастай эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн Завхан салбар, “Амь-Ус трейд” ӨНӨААТҮГ-ууд хамтран зохион байгуулжээ.

Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээг сурталчлахын хажуугаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ газар дээр нь шуурхай үзүүлжээ. Тухайлбал, “Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төв”-өөс үйл ажиллагаагаа танилцуулж, усан спортын ач тус, үнэ тариф, хөнгөлөлт, урамшуулал, цагийн хуваарь, үйлчлүүлэгчдэд шаардагдах баримт бичиг зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн усан бассейнд  нэг сар 100 хувь үнэгүй үйлчлүүлэх эрх, нэг сар 50 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрх, спорт зааланд хамт олноороо тоглох эрх, спининг клубт нэг сар үнэгүй явах эрхээр үйлчилгээ авсан иргэд, азтангуудаа шагнажээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож буй төрийн болон орон нутгийн өмчит байгууллага бүр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч зарим гомдлыг газар дээр нь шийдвэрлэж байв. Мөн үйлчилгээ авсан иргэдэд гарын бэлэг, хөнгөлөлт урамшуулал, азын сугалаагаар бэлэг барьжээ.

Ташрамд, Завхан аймаг ард иргэдээ сонсдог, иргэдийнхээ санал бодолд тулгуурлан шийдвэр гаргадаг, төрийн албан хаагчид айл өрхүүдээ хариуцан ажилладаг, төрийн ажлыг иргэдээрээ үнэлүүлдэг, иргэн төвтэй төр бүхий аймаг болох зорилт дэвшүүлж гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа ч дээрх зорилтын нэг ажил юм хэмээн аймгийн ЗДТГ-аас дуулгалаа.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!