Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд нөхрийнхөө хоолонд зүү хийж, идүүлэхийг завдсан гэх хэрэг Увс аймагт гарсан.
Тодруулбал, иргэн М нь гэр бүлийн гадуур харилцааны улмаас өөрийн нөхөр А-гийн хоолонд найман ширхэг зүү хийсэн гэх мэдээлэл цацагдах болсон.
Тухайн гомдол мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.