“СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага.
Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Нэр дэвшигчээ захиалдаг болсон байна.
Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байгаа. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана.
Бүх бичиг баритан дээр ганцхан нам байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг цаанаас нь захиалсан. Чамд хойшлуулах эрх байхгүй. Би эндээс гарахгүй. 13 гишүүн орж ирээд суусан байгаа. Манай материалыг авах ёстой” гэлээ.