УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дуулиан үргэлжилсээр байна. Түүнийг Б.Хурцын хүүд зодуулсан гэх сенсаци дуусаагүй байхад өчигдрөөс бааранд хэрхэн зодоон өрнөсөн талаарх бичлэг цацагдлаа. Н.Номтойбаяр өөрөө түрүүлж өдөж, гар хүрч байгаа нь бичлэг дээр тодхон харагдахаас гадна нэгэн эмэгтэй тэдний дундуур орж салгаж байгаа нь үлджээ. Тэр эмэгтэй бол “Петровис” компанийн захирал Ж.Оюунгэрэлийн охин Шинэзаяа мөн болно хэмээн хүмүүс жиг жуг хийлцэх аж. Тухайн бичлэгийн эхэнд Шинэзаяа Н.Номтойбаяртай ярилцан суух бөгөөд зодоон эхлэх үед салгах гэж оролдон, дундуур нь ордог. Н.Номтойбаярын урд зогсон халхлах үед Хурцын хүү Х.Тайванг цохих гэж байтал хоморгонд нь өртсөн эмэгтэй үнэхээр ч Шинэзаяатай ихэд ижилхэн байх аж. Тэгэхээр тэрбээр мөн л энэхүү хэргийн гэрч болоод хуулийн байгууллагад байцаалт өгсөн нь мэдээж биз ээ.
Дараагийн мэдээ