Амжилт Мэдээ

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга боллоо

Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнийг зориод байгаа билээ. Нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн Чонгсоны дэлхийн цомын тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн давхар явагдахаараа онцлог. Өнгөрөгч 2018 онд тус хотод болсон тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан юм.

Тэгвэл энэ жил эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд хоёр дахь удаагаа шагналт дөрөвпүгээр байрт шалгарсан байна.

Энэ оны Чонгсоны дэлхийн цомын тэмцээнийг 10 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Сутайн бор клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн, мөн клубын тамирчин спортын дэд мастер Б.Ариунбаяр, “Монголиан экспедишн” клубын тамирчин, спортын дэд мастер Д.Отгонхүү, “Хайрхан аялагч клуб”-ын тамирчин спортын мастер Д.Баасандорж, “Улаанбаатар аялагч клуб”-ын тамирчин спортын мастер Ч.Мандахбаяр нар уг цуврал тэмцээнд оролцож байна. Тэмцээнд дэлхийн 19 орны 105 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж байгаа аж.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!