Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” одонг гардуулж байгаа билээ.
Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.
Ийнхүү бид одонгоо авч буй ээжүүдийн гангарааг хүргэж байна. Ээжүүд төрдөө хүндэтгэл үзүүлж, бүгд Монгол дээлээ өмсөн, дээлний загварыг хүртэл тодорхойлоод амжсан.