Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” одонг гардуулж байгаа билээ.
Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.
Тэдний баярыг хуваалцахаар гэр бүл, найз нөхөд, хамаатан садан нь хүрэлцэн иржээ.
Ингээд бид баяр жаргалаа хуваалцаж буй гэр бүлүүдийг онцлон хүргэж байна.