Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Олимпын наадмын үеэр тамирчдад 150,000 бэлгэвч тараана

Ирэх сард эхлэх зуны олимпын наадмын үеэр тамирчдад 150,000 бэлгэвч тараах болсноо Токио 2020 наадмын зохион байгуулагчид мэдэгджээ.

1988 оны Сөүлийн зуны олимпын наадмаас эхлэн ДОХ-той хийх тэмцлийг сурталчлах, олны анхаарлын төвд оруулахын тулд тамирчдад үнэ төлбөргүй бэлгэвч тараадаг болсон юм.

Гэхдээ энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлын нөлөөгөөр олимпын наадам онцгой дэг журмын дор зохион байгуулагдах гэж байгаа. Халдвараас сэргийлэх хорио цээрийн дэглэм олимпын хотхонд хатуу мөрдөгдөх юм.

Тиймээс тараах бэлгэвчийг наадмын үеэр хэрэглэлгүй, эх орондоо буцсан хойноо хэрэглэхийг Токио 2020 наадмын зохион байгуулагчид уриалжээ.

“Тараах бэлгэвчнүүдийг олимпын хотхонд ашиглах зориулалтгүй. Харин тамирчид эх орондоо буцсаны дараа ДОХ-ын аюулыг сурталчлахын тулд ашиглах ёстой юм” гэж зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Үүнээс гадна энэ олимпын наадамд оролцогч тамирчид оройн хоолоо өрөөндөө тус тусдаа зооглохоор болжээ.

Уг нь 4,500 орчим хүний суудалтай зоогийн танхим бэлдээд байсан нь ийнхүү ашиглалтгүй болж байна.

Цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа Токио 2020 наадам маш олон бэрхшээлтэй тулгараад байгаа. Япон улсын иргэдийн дунд наадмыг эсэргүүцэх явдал түгээмэл байв.

Харин сүүлийн өдрүүдэд Японы олон нийтийн санаа эргэж, наадмыг зохион байгуулахыг олонх нь дэмжих болжээ. Тухайлбал Ёмиури сониноос саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 50 хувь нь наадмыг хугацаанд нь зохион байгуулахыг дэмжиж, 48 хувь нь хойшлуулах буюу цуцлахыг дэмжсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Их Британид болсон Их Долоогийн уулзалтын үеэр дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид Токио 2020 олимпын наадмыг дэмжсэн мэдэгдэл гаргасан нь бас томоохон тус болжээ.

“Коронавирусийн цар тахлын гамшгийг даван туулахад дэлхий дахиныг нэгтгэх бэлгэдэл” гэж Их Долоон гүрний удирдагчдын хамтарсан мэдэгдэлд Токио 2020 наадмыг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!