Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны долоодугаар сарын 5-ны өдрийн байдлаар 114 хэргийг хянаж танилцжээ.
Улмаар шуурхай шалгаж шийдвэрлүүлэх үүрэг өгч ажилласнаас 20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна.