ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов энэ сарын 16-нд Монголын талын хүсэлтээр Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай утсаар ярьжээ.
“Талууд хоёр талын хамтын ажиллагаа, шинэ коронавирусний халдар, цар тахлын тархалтын эсрэг хийх хамтын алхмууд болон бусад асуудлаар ярилцлаа” гэж ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.