Анх Боловсролын зээлийн сан дахь булхай, луйврын асуудлаар шүгэл үлээж байсан УУХҮ-ийн дэд сайд асан О.Батнайрамдал Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж, мэдээлэл хийсэн билээ.
Тэрбээр энэ үеэр сонгуульд аль тойрогт нэр дэвших талаарх сэтгүүлчийн асуултад “Би сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байгаа. Би нэр дэвшихдээ Лу.Гантөмөрт гомдол гаргаж байгаа шиг Лу.Гантөмөр хаана нэр дэвшинэ, би тэр тойрогт нь очиж нэр дэвшинэ. Дарга, сайд нар хариуцлага тооцдоггүй юм бол ард түмэн ёс зүйн хариуцлага тооцох ёстой. БЗС-аас анх чөлөөлөх асуудлыг Л.Гантөмөр эхлүүлсэн. 800 гаруй хүүхдийг 40 гаруй тэрбумаас хэрхэн чөлөөлснийг шалгах хэрэгтэй.
Тиймээс би Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн тойрогт очиж нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор хэлчихье” гэлээ. Л.Гантөмөр сайд байхдаа өөрийн охидод хамгийн дээд онооны тэтгэлэг олгож, 4 удаагийн үйлдлээр гадаадын их дээд сургуульд сургасан юм. Эдгээр буцаан төлөлтөө ч хийсэн байх ёстой юм.