ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улсын хэмжээнд вакцинжуулалтын ажил эрчимтэй явагдаж, орон нутагт иргэдийн 88 хувь, нийслэлийн иргэдийн 98 хувь эхний тунг тариулаад байна. Орон нутагт дархлаажуулалт хожуу эхэлсэн учраас хоёр дахь тун энэ сарын 22-25-нд нэгдсэн байдлаар эхлэхээр байгаа.
Дархлаажуулалтын дараах хариу урвалыг судалдаг бөгөөд одоогийн байдлаар илэрсэн хариу урвалуудыг ангилж харвал,
Иргэдийн хувьд vis.health.gov.mn/survey хаягаар ороод вакцины дараа илэрч буй хариу урвалыг бүртгүүлэх боломжтой. Энэ бүртгэлийн систем дээр 75 мянга гаруй иргэн хариу урвалаа бүртгүүлсэн байна. Иргэдэд илэрч буй хариу урвалыг харвал вакцины зааварт тусгагдсан түгээмэл шинж тэмдгүүд байгаа.
Хариу урвалыг вакцин тус бүрээр харвал вакцины зааварт тусгагдсан хэмжээнд байна.
Хэрвээ вакцины эсрэг заалтад багтан вакцин хийлгэх боломжгүй болсон бол үзлэг хийсэн эмч цахим программ дээр “Эсрэг заалттай” гэсэн тэмдэглэгээг хийнэ” гэдгийг хэллээ.