Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Улс төр

П.Дэлгэрнаран: АН 00.00 цагаас өмнө учраа олохгүй бол С.Эрдэнийн талыг хүлээж авна

Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон Ардчилсан намын хоёр эрхмийн материалыг хүлээж аваагүй талаар өмнө нь мэдээлсэн. 

Энэ асуудлаал Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран дараах тайлбарыг өгсөн.

“Хэрэв бид хоёр нэр дэвшигчийн материалыг зэрэг хүлээж аваад, аль нэгийг нь бүртгэвэл үндсэн эрх, үүргээсээ гажиж, шүүхийн байгууллага болчих эрсдэлтэй байна. Тийм учраас та бүхэнд хугацаа гаргаж өгч байна. 18.00 цагаас хойш танай намаас нэг л нэр дэвшигчийн материалыг хүлээж авъя. Эцсийн хугацаа 00.00 цаг. Тэгэхгүй бол УДШ-ийн лавлагаанд үндэслэж асуудлыг шийднэ.

УДШ-ээс АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа гэсэн лавлагаа гаргаж өгсөн. Харин тамганы тухайд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч Давж заалдах шатны шүүх хянаж байгаа юм байна. Иймд үүнийг шүүхийн маргаантай гэж үзээд, тайлбар хэлэх боломжгүй байна” гэсэн юм.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!