Uncategorized Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

Р.Буд хамбад бэлэглэх гэж байсан мөнгөн мандалынхаа оройг гээв


УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Манлай уяач, П.Анужингийн төрсөн эцэг Р.Буд шинэ хамба Д.Жавзандоржийг залах ёслолын үеэр түүнд бараалхахдаа бэлэглэх гэж байсан будаагаар дүүргэсэн мөнгөн мандалынхаа оройг унагаж тэрүүхэндээ сандрав. Зураг дээр мандал бүтнээрээ байгааг уншигч та харж байна. Тэр үедээ мандалынхаа оройг бас унагаад олны хөл бужигнаан гайгүй байсан учраас олж авсан юм. Харин хамба руу ойртох үед дахин мандалынхаа оройг унагаж, хоёр дахиа унасан мөнгөн мандалын чамин орой бужигнасан олон дунд олдоогүй алга болсон билээ. Р.Буд гуай нэлээн сандарч тэр хавьдаа хайсан боловч олдоогүй. Ийнхүү хамбад оройгүй мандал барьж ихээхэн бантан сандарч байсан ч эвтэйхэн тайлбарлаж байгаа харагдсан. Хамбад бараалхсаныхаа дараа Р.Буд гуай гарч явчихаад бодож байгаад эргэн ирж буй бололтой, дахин олны хөл татрахаар хайхаар шийдсэн бололтой байсан шүү. Үнэхээр сүжигтэй хүнд бол эвгүй л юм. Сайны дохио юу, муугийн дохио юу, хэн мэдлээ. Гэхдээ Р.Буд гуай шиг сүжигтэй, сэжигтэй эрхэмд бол хүндхэн цохилт болох шиг болсон шүү.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!