Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт 3000 гаруй мод тарина

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд” зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах “Сая уушги-Сая мод” уриалгыг  гарган ажиллаж байгаа юм.

Тус уриалгын дагуу Улаанбаатар хотын есөн дүүрэг, 171 хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлуудыг хийж байгаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй, агаар, хөрсний бохирдол ихтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах  зургаан га талбайд 3000 гаруй мод тарих үйл ажиллагааг эхлүүлж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах Зүүн салааны ойжуулалтын талбайд мод тарих аян тавдугаар сарын 16-ны ням гарагийн 11:00 цагт эхэлнэ.

Байгаль дэлхийгээ сэргээхэд, агаарын бохирдол, хуурайшилт, цөлжилтийн эсрэг бодит үйлдэл хийхэд иргэн бүрийн оролцоо чухал юм.

Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!