БШУЯ-наас цар тахлын үед теле хэлбэрээр хичээлээ хүлээн авч үзсэн сурагчдын хоцрогдлыг нөхөх гурван жилийн төлөвлөгөө боловсруулсан талаар мэдээлсэн байна. Сайд Л.Энх-Амгалан удахгүй төлөвлөгөө, шаардлагатай санхүүжилтийг Засгийн газарт танилцуулах юм байна.
Манай улсад сүүлийн хоёр жил зайн сургалт явагдсан. Харин энэ үеэр 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон гэх тоон үзүүлэлт гарчээ. Тэдний хоцрогдлыг дээрх төлөвлөгөөний дагуу нөхөхөд хамгийн багадаа гурван жил шаардлагатай гэж үзжээ.