Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын хашаанаас байлдааны зориулалттай тэсрэх бөмбөг олджээ

Багахангай дүүрэгт айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай тэсрэх бөмбөгийг устгаж, аюулгүй болгожээ.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс бөмбөгийг хамгаалалтад авч, аюулгүй байдлыг хангасан бөгөөд өнөөдөр буюу тавдугаар сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зургаан хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 километр орчим зайд аваачин аюулгүй болгосон байна.

Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцных бөгөөд хөнөөлийн радиус нь нэг километр буюу 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан гэж Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэсээс мэдээлэв.

Иймд цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!