Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр туул голын гүүрний доор голын усанд 14-64 УБЦ улсын дугаартай саарал өнгийн тоёото приус 30 маркын тээврийн хэрэгсэл орсон байна гэх мэдээлийг иргэнээс хүлээн авч тус цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тухайн тээврийн хэрэгсэл нь иргэн “О”-гийн эзэмшлийнх болохыг тогтоосон. Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч “О”-той уулзаж болсон асуудлыг тодруулахад: 2021 оны 04 дүгээр сарын 24-ны орой 20 цагийн орчим голын эрэг дээр салхилж байгаад явах гэтэл тээврийн хэрэгсэл голын хайрганд сууж гаргаж чадаагүй байна. Дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг, зөрчлийн шинж тогтоогдоогүй болно.
Иргэд та бүхэн гол усны үерээс болгоомжилж, цар тахлаас урьдчилан сэргийлж, хорио цээрийн дэглэмээ баримталж гэртээ байхыг ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА.