МАХН, МАН хоёр нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлсэн. Тэгвэл МАХН-аас УИХ-д сонгогдсон цор ганц гишүүн болох С.Ганбаатар үүнийг эсэргүүцэж, МАХН-аас гарч байгаагаа мэдэгдээд буй. Улмаар МАХН-аас гарах өргөдлөө өгсөн даруйдаа Ц.Туваан талын О.Цогтгэрэл даргатай АН-д элссэн..
Тэрээр өөрийн байр суурийг хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдлээ.
“Бие даагч гишүүн байх их ядардаг, үр дүн багатай. Би үр дүн ялалт хүссэн учраас намаа сольсон. АН-ын бэрхшээл удахгүй арилах болно. Оюутолгой, Тавантолгойгоос маш их мөнгө угааж байгаа. Намайг баримтгүй ярьж байгаа гээд шүүхэд өгвөл өгөг. Надад дүүрэн баримт байгаа. Сүг царайлсан МАН-ын толгойд байгаа хутгуураас хол байх хэрэгтэй. Би улсаа бодсон учир ийм шийдвэрт хүрсэн” гэв.