Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын 100 хоног” үйл ажиллагааны хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулж байх үеэрээ УИХ-ын гишүүн С.Одонтуяг нөхрийн хамт вакцины татан авалтад саад учруулсан гэж ярьсан юм.
Үүнд С.Одонтуяа гишүүн өөрийн нүүр хуудсаар дамжуулан тайлбар хэлж байв.
Тэрбээр “Би вакцин татаж авах хөрөнгөө төсөвт суулгаач, мөн иргэдэд вакцинаа сонголттой хийлгэх боломж олгооч гэсэн хоёр өнцгөөс л дуугарч ирсэн. Энэ агуулгаар Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн нь үнэн. Шүүмжилсний төлөө ийм үндэслэлгүй асуудлаар гүтгэж байна. Үүнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна” хэмээж байсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийв. Тэрбээр “Миний бие С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараасан, нэр төрд халдсан хэргээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Ноцтой гэмт хэрэгт хүнийг баримтгүйгээр холбон зарлах нь хэвийн хэрэг үү. Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно” гэлээ.