БОАЖ-ын яамныхнаар эхэлсэн улстөрийн болон төрийн захиргааны албан тушаалын халаа, сэлгээ үргэлжилж байна. Өнөөдрийн /2022.01.19/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийж байгаа юм.
Тодруулбал,
Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг БОАЖ-ын дэд сайдаар,
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар
С.Наранцогтын оронд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг томилохоор болсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилохоор
ХЗДХ-ийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг тус яамны ТНБД-аар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Баттулгыг
тус тус томилж байгаа юм.