Татварын тогтолцооны асуудал өнөө цагт бизнесийнхний толгойны өвчин болоод буй. Манай улсын хувьд хувиараа бизнес эрхлэгчид төрийн байгууллагад ажиллагсдаасаа олон. Тэгвэл татварын мэргэшсэн эдийн засагч Хүн намаас дэвшээд байгаа нь олзуурхууштай.
Шараагийн Отгонтуяагийн хувьд татварын мэргэшсэн эдийн засагчаар олон жил ажилласан туршлагатай нэгэн төдийгүй энэ чиглэлээрээ докторын зэрэг хамгаалсан, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй юм. Энэ утгаараа Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших Шараагийн Отгонтуяа салбарын тогтолцоонд реформ хийж, шинэчлэлийг авч ирнэ хэмээн харагдаж байна. Хүн намын нэр дэвшигчдийг боловсролын хувьд чансаатай, чадвартай хүмүүс хэмээн олон нийт үнэлсээр байгаагийн нэг жишээ энэ аж.
Дараагийн мэдээ