Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Токиод халдварын тоо 100 болж буурсан цагт л олимпын наадам зохион байгуулж чадна

Хоёр сар гаруйн дараа олимпын наадмыг хүлээн авах гэж байгаа Япон улсад цар тахлын аюул намжихгүй, халдварын тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Токио хотын Эмнэлгийн ажилтнуудын холбооны тэргүүн Харүо Озаки энэ сарын 31 хүртэл үргэлжлэх Хөл хорионы дэглэмийг сунгахыг уриаллаа.

Өнөөдөр Асахи сонинд өгсөн ярилцлагадаа Озаки “Токио хотод өдөрт илэрч байгаа халдварын тоо 100 болж буурсан цагт л бид аюулгүй олимпын наадам зохион байгуулж чадна. Зуугаас илүү гарахгүй болсон тохиолдолд эмнэлгийн салбарын ачаалал буурах юм. Ингэснээр манай эмч, сувилагч нар олимпын оролцогчдод үйлчилж чадна. Энэ сарын 31-нд дуусах хөл хориог зургаадугаар сарын сүүл хүртэл сунгаж, хүмүүсийн хөдөлгөөнийг хатуу хязгаарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол ирэх сараас халдварын тоо дахин нэмэгдэж, долоодугаар сард шинэ давлагаа дайрах эрсдэлтэй” гэж ярьсан байна.

Халдварын тоог багасгахын тулд Японы Засгийн газраас тавдугаар сарын 31 хүртэл Токио, Осака, Киото, Хёго мужуудад Онц байдал зарласан. Байдал хүндэрсэн тул 12-ны өдрөөс Фүкүока, Айчи мужууудыг ч хөл хорионд оруулсан билээ.

Одоогийн байдлаар Японд нийт халдварын тоо 667 мянгад хүрч, 11,2 мянган хүн амиа алдаад байна. Нийслэл Токио хотод өчигдөр 969, өнөөдөр 732 шинэ тохиолдол илрээд байгаа юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!