Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын салалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ : ” УБЕГ улсын бүртгэлийн мэдээллийн сан, архивын мэдээллийн сан гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Аливаа мэдээллийг аль ч мэдээллийн сангаас устгах ямар ч боломжгүй.
Эдгээр мэдээлэл нь бүгд нууц байдаг, мөн төрийн тусгай байгууллагын хяналтанд байдаг. Жилд 16 мянга орчим гэрлэлт бүртгэгдэж, 4 мянга орчим гэр бүл салалт бүртгэгддэг.
Иргэн Г, Я нарын гэрлэлт 2016 онд бүртгэгдсэн байсан. Иргэн Г 2021 оны 11-р сард өөрөө санал тавьж, гэрлэлтийн бүртгэлээ хүчингүй болгоё, би хэзээ ч өөрийн биеэр гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй гэсэн. Ингээд байцаагч ажиллахад дүгнэлт нь үнэхээр тийм юм байна, энэ гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгох ёстой гэж гарсан. Гэхдээ энэ асуудал шүүхийн шатанд яваа” гэв.