Тэмээчин Н.Байгалмаа өнгөрсөн шөнө зуурдаар нас баржээ. Тэрбээр Тэрэлжийн орчимд шинэ гэрээ бариад, шөнө дунд гэртэйгээ шатаж нас барсан байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-ны өдрийн 01:18 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Н.Байгалмаагийн таван ханатай гэр шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Н.Байгалмаа /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан , цогцсы г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.