Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Түгжрэлийг бууруулахад 2024 он хүртэл жил бүр ₮420 тэрбумаас доошгүй хөрөнгө төсөвлөнө

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ. Нийслэлийн удирдлагууд, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын сайд нар нийслэлд тулгамдсан асуудлыг танилцуулав. Эдгээр танилцуулгад үндэслэн Засгийн газраас дараах арга хэмжээг авах чиглэлээр тогтоолын төсөл боловсруулнаа танилцууллаа. Тогтоолд тодорхой зургаан асуудлыг тусгасан байна.

Хоёрдугаарт, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, гадаадын зээл, тусламжийн төсөл арга хэмжээг холбогдох хуулийн дагуу хэрэгжүүлэхийг сайд нарт даалгасан. Одоогоор яриа хэлэлцээрийн түвшинд 250 гаруй сая ам.долларын зээл, тусламж яригдаж байгаа аж.

Гуравдугаарт, хоёр дахь заалтын хүрээнд Улаанбаатар хотын авто замын өргөтгөл, шинэчлэл, зогсоол, уулзвар, нүхэн гарц, гүүрэн байгууламж, хурдны замын бүтээн байгуулалт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад өгсөн. Энэ заалт нь нэгдүгээр заалтад тусгасан 420 тэрбум төгрөг болон хоёр дахь заалтын зээл, тусламжийн хөрөнгийн хэмжээнд шийдвэрлэгдэнэ.

Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотод багтаамж ихтэй, шинэ төрлийн нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүлэхийг даалгав. Энэ хүрээнд LRT буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх асуудлыг тусгасан.

Тавдугаарт, ДЦС III-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан, дулааны тав дахь эх үүсвэрийг байгуулах ажлыг холбогдох сайд нар даалгав.

Зургаадугаарт, Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг тусгажээ.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!