Нэгэн ажлын газрын хурлын өрөөнд ажилтнаа “нохойн гөлөг” хэмээн барьж байгаа зүйлээрээ цохиж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр тус төрийн албан хаагч Говьсүмбэр аймгийн Баян тал сумын Тамгын газрын дарга Гантуяа гэгч аж.
Тус эмэгтэй бичлэгийн үеэр хараал хэлж “Засаг даргаа өрөөндөө багалзуурдаж суудаг биз дээ нохойн гөлөгөө” хэмээн үг хэлээр дайрч давшилж байсан юм.
Харин бичлэг хийсэн ажилтан тухайн төрийн албан хаагчийг иргэд, дарга нартай уулзахдаа дандаа загнаж, уурладаг, зоддог тухай бичлэг дээрээ хэлж буй.
Төрийн өндөр алба хашиж буй хүн энгийн иргэдэд, ажилтандаа гар хүрч, дарамталдаг байж болзошгүй энэ асуудлыг хууль цагдаагийн байгууллага анхааралдаа авч, шалгаж үзэх хэрэгтэй хэмээн олон нийт үзэж байна.