Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хоёр жилийн өмнөх энэ өдөр өөд болсон түүнийг УИХ дахь АН-ын журмын нөхөд дурсаж, цэцэг өргөлөө.
Сануулахад, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасныг Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.