–Н.АЛТАНХУЯГ: ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ ГЭЖ БАЙДАГ–
Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тавдугаар сарын 1-ний өдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд хандан М.Энхболд залилан мэхлэгч, шударга бусын хонгил гэж байдаг хэмээн ярьсан. Тэрээр хэлэхдээ:
-МАН-ын М.Энхболдын хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Би ганцхан жишээ хэлье. Гэхдээ энэ бол шившигтэй зүйл. Хэлж байж л намаа цэвэрлэж авна. Зөвхөн АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Ингэхээр залуу үе юу болох юм бэ. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг төлдөг. Гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг цуглуулдаг. Энэ бол нам биш мөнгөний сүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч. Яагаад шударга ёс ялж болдоггүй юм бэ. Хийсэн бүх зүйлийг нь гаргачихаад байхад хариуцлага хүлээлэгдэггүй. Тэгээгүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Тэд бол олон хүний амьдрал, Монголын төрөөр тоглосон хүмүүс.
М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрт хандаж хэлэхэд Төрөө тонож, улсаа зардаг хулгайч нараа та нарт Ардчилсан нам дэндүү томдоно. Та 2 энэ нам руу битгий хуруу хумсаа дүрээд бай гэх мэтээр мэдээлсэн.
Үүний хариуд УИХ дарга асан УИХ-ын гишүүн М.Энхболд өмгөөлөгч хөлслөн нэр төрөө сэргээхээр шиидэж шүүхэд өгчээ. Тэрээр Н.Алтанхуягыг үндэслэлгүй, хүний нэр төр алдар хүндэд санаатайгаар олон нийтэд мэдээллэх замаар гутаан доромжилсон хэмээн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байна.
Нэхэмжлэлдээ нэр төрийг нь хэрхэн ямар аргаар гутаасан тэр арга замаараа залруулга хийж, уучлал гуйхыг шаардсан байна.