Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайд С.Амарсайханыг бүлгийн хурлаасаа “хөөжээ”

УИХ дахь АН-ын бүлгийн даваа гаригийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан оролцож, коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, АН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулсан юм.
Энэ үеэр УИХ – ын гишүүн Б.Пүрэвдорж Шадар сайдын танилцуулсан мэдээллийг голж бүлгийн хуралдаанаас хөөжээ.
Тодруулбал, тэрбээр “Эдийн засгийн хямрал Монголыг дуусгаж байна. Замын-Үүдийн авлигаас болоод нэг компани нэг машин гаргахад есөн сая төгрөгийн авлига төлж байна. Замын-Үүдээр өнөөдөр нэг ч машин гарахгүй байгаа. Хэвлэлийнхний амыг хаагаад яриулахгүй байна. Ингэж удаан явахгүй шүү. Хоёр сая төгрөгөөр өдөрт гардаг байсныг есөн сая болгосон. Есөн сая төгрөгийн долоон сая төгрөгийг нь танай албан тушаалтнууд авч байгаа. Үзүүр нь тань дээр ирж байгаа байлгүй. Үгүй юм бол наадах асуудлаа шалга. Битгий энд бүгээд бай. Эхнэр чинь хөл хорионд байх үед Замын-Үүд рүү явж ажлаа хийлдээ чи. Хятадын нэг жолооч өдөрт нэг сая төгрөгийн цалин авч байна. Манайд өдөрт нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч байна уу, чи хар л даа. Чиний мэдээлэл, хариултад өөдтэй нэг ч ширхэг юм байсангүй. Газар дээр нь оч явж ажлаа хий” гэсэн юм.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!