УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.
Улмаар МАХН-аас гарах өргөдлөө өгсөн даруйдаа Ц.Туваан талын О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Та биднийг нэгтгэдэг нэг том дайсан, нэг том эрх ашиг байна. Уул уурхайн баялаг, ард түмний төрийн өмч Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн баялаг дээр сандайлж суучхаад ханаж цадахгүйгээр ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлж байгаа эрх баригчид төр барьж байна. Энэ дээрэмчдийг зогсоохгүй бол Монгол орон цаашид хүнд байдалд орох нь. Би 17 жил тэмцэж ирсэн. Монголын ард түмэн намайг сайн тэмцэгч гэж урам өгдөг. Одоо сайн тэмцэгч биш сайн ялагч байж, үр дүнг авч ирэх шаардлагатай байна. МАН-аас бусад сөрөг хүчнүүд нийлж нэгдэж, хамтарч ажиллах шаардлагатай байна. Тиймээс би энэ сонголтыг хийлээ” гэв.
О.Цогтгэрэл “Өнөөдөр Ардчилсан нам бүл нэмж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар улс төрийн сонголтоо хийн, Ардчилсан намд элсэж байна. Монголын ард түмэн болон би хувь хүнийхээ хувьд түүнийг хөдөлмөрчин ангийн талд байж ирсэн хүн гэж үздэг. Ардчилсан намын үзэл санаатай нийцсэн үзэл бодолтой гэж үздэг. Ардчилсан намын бүлгийг бүл нэмэх боломжтой болгож байгаад баярлалаа” гэв.
ВИДЕО: