Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатарт 2,869, орон нутагт 427 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 16,603 тохиолдлын 20 хувь нь хүүхдүүд гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 0-17 насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ. Энэ нь нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байгаа.

Халдвар авсан хүүхдүүдийн 2,869 нь буюу 86 хувь нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 22 хүүхэд нь гадаадаас халдвартай ирсэн. 427 хүүхэд аймаг орон нутагт халдвар авсан байгаа юм.

Хүүхдүүдийн гэр бүлд халдвартай хүн байгаа бол бид PCR шинжилгээг авч байгаа. Гэхдээ нэг хүртэлх насны хүүхдээс сорьц авах нь тийм ч хялбар биш байдаг тул ихэнх үед энэ насны хүүхдээс сорьц авахгүй байхыг хичээж буй.

Зарим тохиолдолд уян бамбараар амны хөндий буюу залгиураас нь сорьц авдаг. Мөн нэгээс дээш настай хүүхдүүдэд залгиурын сорьцыг авч буй” гэсэн юм.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!