Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна.

Үүнд БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буй.

Энэ хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, “BGF Retial” ХХК-ийн удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар хот гэр хорооллын 40 мянган өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион бүтээж, нэвтрүүлсэн монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц нь үнэ өртгийн хувьд хямд, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй шийдэл юм.

Иймд CHIP багцыг худалдан авах санхүүгийн боломжгүй, эмзэг бүлгийн айл өрхөд дээрх дэмжлэгийг үзүүлэх аж.

CHIP үйлдвэрлэгч болон худалдан авах айл өрхүүдэд зориулсан санхүүжилт, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, орон нутагт ногоон ажлын байрыг бий болгон, тогтвортой үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

CHIP-ийг хэрэглэснээр өрхийн амьдралын чанар сайжирч, гэрийн дотор дулаан орчныг бүрдүүлж, хог хаягдлын хэмжээ буурч, хүүхэд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл буурахад хувь нэмэр оруулна.

Мөн иргэдийн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа аж.

Нийслэлийн хүн амын 50.7 хувь нь инженерийн дэд бүтэцгүй сууцанд амьдарч байгаа бөгөөд агаарын бохирдлын 56 хувийг гэр хороолол болон халаалтын зуух, 20 хувийг автомашин, 10 хувийг цахилгаан станц, 14 хувь нь бусад эх үүсвэрээс үүдэлтэй байна.

Дээрх ёслолын арга хэмжээ цахимаар болсон бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ж.Сандагсүрэн, БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн дарга Кей Чёл И, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенз, “BGF Retial” ХХК-ийн дарга Кён Жун И нар болон албаныхан оролцлоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!