Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Улсын хэмжээнд нийт 13 эмнэлэг өөрөө хүчилтөрөгчийн үйлдвэртэй

ЭМЯны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хүчилтөрөгчийн хүрэлцээний талаарх мэдээллийн өглөө.

Тэрбээр “Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр хүчилтөрөгчийн хэрэгцээ ихсэж байна. Зөвхөн Цэргийн төв эмнэлэгт гэхэд л хүчилтөрөгчийн хэрэгцээ нь өмнөх саруудаасаа 3-3.5 дахин нэмэгдсэн. Энэ нь өвчлөл дам байдлаар маш хурдацтай тархаж байгааг илтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүчилтөрөгчийн гурван үйлдвэр ажиллаж буй. Тухайн үйлдвэрүүдийн өдөрт гаргах хүчилтөрөгчийн хэмжээ өнөөдөр аппаратад орох шаардлагатай өвчтөнүүдийн хэрэгцээг хангалттай хангахуйц хэмжээнд байгаа.

Мөн улсын хэмжээнд нийт 13 эмнэлэг өөрөө хүчилтөрөгчийн үйлдвэртэй тул гаднаас хүчилтөрөгч авахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Тиймээс хүчилтөрөгчийн нөөцөөс болж хүндрэл үүснэ гэж бодохгүй байгаа. Учир нь бид үйлдвэрүүдтэйгээ тасралтгүй, нягт хамтран ажиллаж байна.

Хамгийн гол нь хүчилтөрөгчийн аппаратад орж байгаа өвчтөнд үйлчлэх хүний нөөцийн асуудал хүндрэлтэй хүчин зүйл болж байгааг анхаарах шаардлагатай” гэв.

Санал болгох

МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан уу?

uuganaa90

БНХАУ-ын соёлын өдрөөр хүүхдийн уран зохиолын цуврал номыг орчуулан бэлэглэлээ

uuganaa90

“Тэргэл сарны баяр”-ын тоглолт боллоо

uuganaa90

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

uuganaa90

ӨМӨЗО-ны Монгол эмнэлэгийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ 

uuganaa90

Кино телевизийн шилдэг бүтээл солилцох арга хэмжээ боллоо

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!