Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Мал төллөлтийг бүсээр нь авч үзвэл:
Баруун бүсэд 81.9 хувьХангайн бүсэд 67.7 хувьТөвийн бүсэд 63.7 хувьЗүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
Энэ хавар манай улс 17.5 сая төл хүлээн авч, 16.9 сая төл бойжиж байгаа бөгөөд төлийн бойжилт 96.5 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байгаа юм.