Монголын улс төрд нөлөөтэй, нэр сүр нь одоо ч байсаар байдаг цөөн улстөрчдийн нэг бол М.Энхболд. Түүнийг газрын наймаа, 60 тэрбумын хэрэгт холбож монголчууд тэр аяараа үзэн ядах үе байсан ч М.Энхболдын үед төр засаг харин ч хамжааргатай байсан нь харагддаг. Өнөөдөр толгой дээрх хүмүүсээ хөөн зайлуулаад У.Хүрэлсүх нарын удирдаж буй төр засаг хэмжээлшгүй эрх дарх, идэж уултаар дургиж байна. Хүчтэй сөрөг хүчин ч үгүй өнөөгийн МАН-д зах хязгаар, хэм хэмжээ, дарж нугаслах толгой тархи ч гэж алга. Толгойд байгаа хүмүүс нь өөрсдөө увайгүй учраас доор нь байгаа хургачууд дур зоргоороо идэж уух нь энгийн зүйл шүү дээ. Ямартай ч М.Энхболдын үед төр засаг учиртай, хамжааргатай байсан мэт одоо бодогдох. Нэрээ хугалсан ч төрөө самраагүй гэж түүнийг хожим харамсан өмгөөлөх хүмүүс байсан нь аргагүй аж.
Өдгөө үр ачаа тойруулан, морьдоо хурдлуулан, сэтгэлийн амгалантай яваа М.Энхболд нэлээд жин хассан, царай зүс өнгөлөг сайхан байна билээ. Аваад суусан гэргийгээс нь л тухайн эрийн хэн болохыг хэлж болдог. Энэ жишгээр Хүнсний технологич мэргэжилтэй хань Ж.Туяацэцэг нь цаанаа нүдэнд дулаахан, эгэл даруу хүн аж. Хүнсний технологич хүн байна даа, нөхрөө эрүүлээр, хүнсээр жин хасуулсан нь илтэд харагдсан. Ач, зээ нараа тэвэрч тойглоод, нүүр дүүрэн хүүхэд шиг мишээгээд Миегомбын хүү цаанаа л өнгөтэй харагдаж байсан шүү.
Өмнөх мэдээ