Өнөөдөр 20.00 цагт УОК-ын ээлжит хуралдаан эхэлсэн. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулж, зарим хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцжээ.
Тухайлбал амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарласан байгаа. Хоол үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдийн танхимын үйлчилгээ ч мөн адил. Тэгвэл энэ хугацааг дахин 10 хоног сунгахаар болжээ.
Харин үүний дээр фитнесс, саун, бассейнуудын үйл ажиллагааг мөн 10 хоног хязгаарлах шийдвэр гаргажээ.
УОК-ын гаргасан саналыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн баталдаг.