Эх сурвалжийн мэдээлснээр УОК-ын өнөөдрийн хурлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал яригджээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш юм.
Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар УОК-ын саналыг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцэж байгаа аж.
УОК-ын хуралдааны дараа 17:00 цагт Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлагдсан ч цуцлагджээ.