Цуутай хүүхэн хуримгүй”, “Сайхан бүсгүй жаргадаггүй” гэх мэтийн чихэнд чимэггүй үгс Монголын урдаа барьдаг сайхан бүсгүйчүүдийг нэг л тойроод байх шиг. Тэдний нэг нь “Усны” гэх тодотголын эзэн Ука буюу Б.Уянга. “Хар тас” хамтлагийн дуучин Маркатай анхны амьдралаа эхлүүлж явсан тэрбээр салсныхаа дараа Германд хэсэгтээ амьдарсан.
Харин эх орондоо суурьшихдаа “Акуа фитнесс” төвийг үүсгэн байгуулж, усны Ука гэх тодотголтой болсон. Тэрбээр нэлээд олон жилийн дараа хоёр дахь амьдралаа өдгөөгийн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай эхлүүлж, хөөрхөн охиноо дүүтэй болгосон билээ. Гэсэн ч хоёр жилийн өмнө хосууд хоёр тийш болсноор Ука хэсэгтээ л ганц бие эрх чөлөөг эдэлж, юу алдсанаа хар гэсэн шиг нүцгэн зургуудаа цацаж байв. Тэгвэл түүний ганц бие амьдрал тийм ч удаан үргэлжлээгүй бололтой. Учир нь тэрбээр өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү, залуухан амрагтай болж хаа ч цуг явах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд усны хувцасны шоугаа дуусгаад залуухан амрагтаа эрхэлж явахдаа манай дуранд ийнхүү өртсөн юм.